АНУ-д фестивалийн үеэр галт зэвсэг ашиглан халдлага үйлдэж, нэг хүн амиа алджээ
2022-05-30

АНУ-ын Оклахома мужийн Тафт хотод Америкт бүх дайны үед амь үрэгдсэн цэргийн алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулсан фестивалийн үеэр галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн хэрэг гарчээ. 

 

АР агентлагийн мэдээлснээр, 1,5 мянган хүн цугларсан арга хэмжээний үеэр зэвсэгт этгээд хүмүүс рүү буудсаны улмаас 39 настай нэг эмэгтэй амиа алдаж, долоо хүн шархадсан байна. Энэ хэргийн сэжигтэн болох 26 настай эрэгтэйг баривчилжээ. 

 

Энд дуулгахад, АНУ-д сүүлийн үед галт зэвсэг ашигласан ноцтой хэргүүд удаа дараа гарсан бөгөөд хамгийн сүүлд гэхэд тавдугаар сарын 24-ний өдөр Техас мужийн бага сургуульд нэгэн этгээд сургуулийн байр руу нэвтрэн, хүүхдүүд рүү буудсны улмаас 19 хүүхэд, хоёр насанд хүрсэн хүн амиа алдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин