Эрдоган ОХУ, Украин, НҮБ-ын хэлэлцээг Стамбулд зохион байгуулахыг санал болгожээ
2022-05-31

ОХУ, Украин, НҮБ-ын төлөөлөгчдийн уулзалтыг Стамбулд зохион байгуулахыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын Ерөнхийлөгч Путинд санал болгожээ. Ийм саналыг тавдугаар сарын 30-ны өдөр Путинтэй уулзах үеэрээ тавьсан гэж Туркийн Ерөнхийлөгчийн захиргааны хэвлэлийн алба мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Түүнчлэн Москва, Киев хэлэлцээнд хүрч чадвал Украин дахь нөхцөл байдлыг "ажиглах механизмд" Турк улс оролцоход бэлэн хэмээн Эрдоган мэдэгдсэн байна. 

 

Харин Оросын тал Путин, Эрдоган нарын утсаар хэлэлцээ хийсэн талаар мэдээлэхдээ Орос, Украин, НҮБ-ын уулзалтыг Стамбулд зохион байгуулах саналыг Эрдоган тавьсан талаар дурдаагүй байна. 

 

Энд дуулгахад, Украин, Оросын төлөөлөгчид гуравдугаар сарын сүүлээр Стамбулд уулзаж байлаа. Энэ нь сөргөлдөгч талууд биечлэн уулзсан сүүлийн тохиолдол байв. Түүнээс хойш хэлэлцээний явц зогсонги байдалд орж, хоёр тал үүнд нэгнээ буруутгаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эстанбул
2022-05-31
Stambul bish Istanbul shuu...zuv bicheerei
2022-05-31
Эстанбул