Хятадын 30 онгоц Тайванийн агаарын хилийг зөрчжээ
2022-05-31

Хятадын Ардын чөлөөлөх армийн 30 онгоц Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах зурвасыг зөрчсөн гэж Тайвань мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тайвань руу Хятадын 30 онгоц ойртон ирсэнээс 22 нь сөнөөгч онгоц, түүнчлэн радиоэлектрон тэмцлийн онгоцууд байсан гэнэ. Үүний хариуд Тайвань байлдааны онгоцуудаа хөөргөжээ. Түүнчлэн Хятадын онгоцуудын чиглэлийг ажиглахын тулд Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчээ ажиллуулж эхэлсэн байна.

 

Энд дуулгахад, Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг муж, тус улсын салшгүй хэсэг гэж үздэг. Тайванийн тусгаар тогтнолын талаарх асуудал өнгөрсөн зууны 40-50-иад онд үүсэж байлаа. 1949 онд Коммунист намтай иргэний дайн дэгдээж ялагдсан Гоминьданы намын засгийн газар Тайвань арал руу зугтаж очсон бөгөөд 1970-аад он хүртэл Тайванийг багтаасан бүх Хятадын эрх баригч нь БНХАУ гэж тооцогдож байв. Тайвань тусгаар тогтнолынхоо төлөө тэмцдэг ч дэлхийн ихэнх орон энэ улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Галт:
Орос Хятад хоёр Украйн Тайваныг авахаар нууцаар тохирсон байлгүй дээ. Ойр ойрхон уулзаад л байсан
2022-05-31