Э.Содномпилжээ: Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосондоо баяртай байна

img

 

Спортын төв ордонд пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид болон дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар хэвлэлийн хурал хийж байна.

 

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “IPF  төрөлд анх удаа -120 килограммын жинд өрсөлдлөө. Өмнө нь -105 килограммын жинд өрсөлддөг байсан. Анх удаа -120 килограммын жинд өрсөлдөж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосондоо баяртай байна. 260 килограммыг өргөх төлөвлөгөө тооцоотой байсан. Зургаадугаар сарын 12-нд пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа. Бүх тамирчин, дасгалжуулагч байнгын бэлтгэл сургуулилттай байдаг" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ