Украины хоёр мужид Оросын үүрэн холбоог нэвтрүүлжээ

Оросын Зэвсэгт хүчин хяналтаа тогтоосон Украины Херсон, Запорож мужууд Оросын үүрэн холбооны сүлжээнд шилжсэн талаар Известия мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Херсон мужийн цэрэг-иргэний захиргаа тус мужид холбоо харилцааг сэргээхэд тусламж үзүүлэхийг хүсэн даваа гарагт Оросын эрх баригчдад хандсан байна. Байлдааны ажиллагааны улмаас утасны сүлжээний кабель гэмтэж, холбоо харилцаагүй болсон байсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Энд дуулгахад, ОХУ "тусгай цэргийн ажиллагаа"-ны зорилго нь "Украиныг эзлэх явдал биш" хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч цэргүүд нь хяналтаа тогтоосон бүс нутагт ОХУ-ын далбааг мандуулж, рублийг гүйлгээнд нэвтрүүлэн, оршин суугчдад Оросын паспорт олгох, орос хэлийг төрийн хэлний статустай болгох зэргээр хяналтдаа бүрэн оруулах арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч хэрэгжүүлсээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ