Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мянган хүүхдэд сүү, аарц, зайрмаг бэлэглэнэ
2022-05-31

 

 

Дэлхийн сүүний өдрийг манай улс 2016 оноос эхлэн “Монголын сүүний өдөр” хэмээн уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байдаг. Тэгвэл энэ жил “Монголын сүүний өдөр”-ийг “Сүхбаатарын талбай”-д зургаадугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.  ХХААХҮЯ-аас “Монголын сүүний өдөр”-ийн талаар мэдээлэл хийлээ.

 

Монголын сүүний нэгдсэн холбооны төлөөлөл “Дэлхийн сүүний өдөр”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулан өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан ХХААХҮЯ-аас хүүхэд багачуудын дунд сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглээндээ түлхүү оруулах зорилгоор нийт мянган хүүхэд багачуудад сүү, аарц, зайрмаг бэлэглэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь “Сүхбаатарын талбай”-д маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр болох ба 13:30 цагаас хойш нэг цагийн хугацаанд үргэлжлэх юм. 

 

Тус өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд үзэсгэлэн худалдаа гаргаж хамтарч ажиллаж байна. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр дээрх компаниуд “Монгол Улсын Хүүхэлдэйн театр”-ийн жүжиг, урлагийн тоглолт гэх мэтчилэн олон сонирхолтой хөтөлбөр бэлдсэн. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт үндэсний үйлдвэрлэгчдийн зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна” гэж мэдээллээ.

 

Мөн тус өдөрлөгөөр сүү сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэх, эрүүл мэнддээ тустай сонголтыг өдөр тутамдаа хийдэг байх, эдгээр хэвшлийг хүүхэд багачуудад суулгах гол зорилт тавьж байгааг тус өдөрлөгийг зохион байгуулагчид онцолж байна. 

 

 

Б.Намуунзаяа 

Shuud.mn
Сонин хачин