Тайваньд цэргийн онгоц сүйрчээ

img

Тайванийн өмнөд хэсэгт сургуулилалтын үеэр цэргийн онгоц сүйрсэн талаар Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Taiwan News мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, онгоцны нисгэгч тавдугаар сарын 30-ны 08:03 цагт Гаосюн хот дахь Ганьшань агаарын баазаас АТ-3 онгоцоор хөөрсөн байна. Хөөрснөөс хойш таван минутын дараа онгоц радараас алга болжээ. Ингээд онгоцыг олоход автозамын хажууд сүйрэн, шатаж байсан бөгөөд нисгэгч нь амиа алдсан байжээ.

 

AT-3  нь Тайваньд боловсруулсан, сургалт бэлтгэлийн онгоц юм. Энэ онгоцны анхны нислэгийг 1980 онд үйлдэж байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ