Хүнсний аюулгүй байдлыг хангуулах ажлыг хэсгийг Шадар сайд ахална
2022-05-31

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний аюулгүй байдлыг хангуулах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгууллаа. Цагдаа, тагнуул, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг ойрын үед хяналт шалгалт хийж, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэх аж.

 

 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас хүнсний аюулгүй байдал, хүнсний дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр цогц асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

 

Хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, зам, дэд бүтэц зэрэг хүний өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагууд тогтмол шалгалт хийж байх шаардлагатай байна. Засгийн газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоох хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ хяналт шалгалтыг зогсоолоо гээд дур зоргоороо үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш” гэдгийг хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tur zadgiin avlifach luivarchin baitsaagch naraa shuud xal shine xun tavi
2022-06-01