“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагчдыг цагдан хорилоо
2022-05-31

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Бэлтэс Мөрөн” ХХК нэр дээр болон өөрсдийн нэр дээрх хувийн дансандаа шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Г.Пүрэвсүрэн, Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, С.Ганбаатар, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч С.Ганбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Прокурорын зүгээс яллагдагч Г.Нямдэлгэрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү саналаа өөрчилж түүнд тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүх хуралдаанд гаргаснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тодорхой газар очихыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
MichelinePeric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-04-05
Urianhai undesten hunii adagshuu
2022-06-01
зочин:
бузармаа гэдэг цагаандаа гарсан луйварчидын толгойлогч үхэж байхдаа таарсан ллар
2022-05-31