ВВС: Генералаас сайн дурынхан хүртэл буюу Оросын армийн хохирол
2022-06-02

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн дэгдээснээс хойш 30 орчим мянган цэргээ алдсан гэж Украины тал мэдээлж байгаа бол ОХУ дайны хохирлынхоо талаар огт мэдээлэхгүй байгаа юм. Хамгийн сүүлд, гуравдугаар сард 1,5 мянга гаруй цэргээ алдсан гэж мэдээлснээс хойш энэ төрлийн мэдээлэл өгөөгүй бөгөөд үүнийгээ хуулиар "төрийн нууцад хамаарна" хэмээн тайлбарладаг. Харин хэвлэлүүд Оросын цэргийн хохирлыг өөр өөрсдийн эх сурвалж, нээлттэй мэдээлэл дээр тулгуурлан гаргасаар байна. Тэр дундаа Британийн ВВС агентлаг Оросын цэргийн хохирлыг хэвлэлүүдийн мэдээлэл болон баримт дээр тулгуурлан гаргадаг. Энэ удаад тэдний хийсэн эрэн сурвалжлах ажлын хүрээнд 3052 цэрэг амиа алдсан гэсэн тооцоо гарчээ. 

 

ВВС агентлагийн Оросын редакц сайн дурынхны багтай хамтран Оросын бүс нутгуудын тэргүүн болон орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлэл дээр тулгуурлан хохирлын хэмжээг гаргасан бөгөөд хоёрдугаар сарын сүүлээс зургадугаар сарын эхэн хүртэлх хугацаанд 3052 цэрэг, офицер амиа алдсан гэсэн мэдээллийг баталгаажуулжээ.

 

ВВС агентлагийн онцолсноор, орон нутгийн эрх баригчид болон хэвлэл мэдээллийнхэн цэрэг амиа алдсан тохиолдол бүрийг мэдээлэхгүй байгаа тул 3052 гэсэн тоо нь эцэслэсэн тоо баримт болж чадахгүй байх магадлалтай гэнэ.

 

Энэ агентлагийн сэтгүүлчид Оросын зарим хотуудад байх Украинд амиа алдагсдын оршуулгыг нүдээр харсан бөгөөд нийтдээ найман хотын 11 оршуулгын газар очжээ. Оршуулгын газар бүр 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш амиа алдсан цэргүүдийн булш байсан гэнэ. Энд 18-45 насны цэрэг эрсийг оршуулжээ. 

 

Их Британийн тагнуулын мэдээлснээр, тавдугаар сарын сүүл гэхэд Оросын арми 15 мянган хүнээ алдсан бол, Украины Зэвсэгт хүчин Оросын цэргийн хохирлыг 30 мянга давсан хэмээн мэдэгдэж байгаа юм.

 

Сүүлийн сард хэвлэлүүд болон албаны этгээдүүд "сайн дурын цэргүүд" амиа алдсан талаар их мэдээлэх болсон. ВВС агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүл гэхэд 81 сайн дурын цэрэг амиа алдсан нь батлагдсан аж. Амиа алдсан сайн дурынхны 30 хувь нь 40-ээс дээш насныхан байгаа бол 10 хүн нь 50-иас дээш настай байжээ.

 

Амиа алдсан цэргүүдийн харьяаллаар нь авч үзвэл, хамгийн их хүнээ алдсан нь Дагестан болж байна. ОХУ-ын бүрэлдэхүүнд байх энэ Бүгд Найрамдах Улсын харьяат 176 цэрэг Украинд амиа алджээ. Харин үүний араас Буриад улс орж байгаа юм. Энэ улсын эрх баригчдын мэдээлснээр, 136 цэрэг амиа алдсан байна. 

 

Хамгийн их хүнээ алдсан бүс нутгуудын гуравдугаарт Волгоград муж бичигдэж байгаа юм. Энэ мужийн харьяат 109 хүн Украинд тулалдаж яваад амиа алдсан байна.

 

Мөн энэ мужид тавдугаар сарын дунд үеэс эхлэн байрны орц, нийтийн тээврүүдэд "тусгай цэргийн ажиллагаанд оролцохыг уриалсан" хуудсуудыг наах болжээ. Эрчүүд цалингаас нь болоод дайнд явах тохиолдол олонтаа гардаг гэнэ. Тусгай цэргийн ажиллагаанд оролцвол 300 мянган рублиэс дээш цалин амалж байгаа аж. Харин Волгоград хотод цалингийн хэмжээ найм дахин бага байдаг гэнэ.

 

Оросын олон бүс нутгийн хувьд амжиргааны төвшин нэн хүнд, ажил олдох боломж бага тул армид алба хаах нь мөнгө олох цорын ганц арга зам байх нь олонтаа байдаг талаар ВВС онцолсон байна.

 

Энэ дайнд цэрэг, сайн дурынхнаас гадна өндөр албан тушаалтнууд ч амиа алджээ. ВВС агентлагийн олж мэдсэнээр, Украин дайнд Оросын гурван генерал амиа алдсан байна. Украины тал Оросын долоон генерал амиа алдсан гэж мэдээлдэг ч энэ мэдээлэл батлагдаагүй, түүнчлэн амиа алдсан гэгдэж байсан хэд хэдэн генерал эсэн мэнд гэдэг нь батлагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросын танкны оронд жишээлбэл үхэр тэрэг авсан нь хамаагүй дээр !!! ?
2022-07-13
Зочин:
Тийм ээ !
2022-07-13
Манай ихэнх газар тэгэж эзлэгдсэн Сибирьт Оросууд 17-р зуунд л нүүж ирсэн ш дээ
2022-06-04
Харин Хятадад байгаа Өвөрмонголчууд өндөр хөгжилтэй өөрийн хэл бичиг соёлтой телевиз радио сургуультай шүү. Би Хятадыг магтах гээгүй зүгээр Орос Хятад Монголд хэрхэн хандлагийг л хэлж байна. Энэ 2 улсад байгаа Монголчууд хоёулаа л дарлагдсан ах дүү нар
2022-06-04
Зочин:
Тийм ээ !
Оросын арми дэлхийд 2 ордог гэдэг Украиныг барахгүй байдгаа барж байна даа. Оросын зэвсгийн чанар танигдаж, дэлхийн зах зээл дээр зэвсгийнх үнэ навс уналаа даа ккк
2022-06-04
Зочин:
Оросын танкны оронд жишээлбэл үхэр тэрэг авсан нь хамаагүй дээр !!! ?
Оросууд амиа алдсан хэдэн арван мянган цэргийнхээ шарилыг авахгүй байгаа нь иэдний ар гэрийнхэнд олгох тэтгэмжийг нь армийн генералууд нь хусдаг ар гэрийнхэнд нь сураггүй алга болсон гэж тайлбарладаг гэсэн. Бас танктайгаа хуягттайгаа шатаад үхсэн хүмүүсийн цогцос нь байхгүй нүүрс болчихсон гээд маш их хүн үрэгдсэн. Путин бол орчин үеийн Гитлер. Оросын далбаа нь урвагч Власовын армийн далбаа тэр Z тэмдэг бол фашист Германы СС-ын залхаан цээрлүүлэх 4-р мотобригадын ялгах тэмдэг ш дээ ккк. Украин эх орноо Оросын түрэмгийлэгчдээс хамгаалж байгаа учраас ялна харин Орос ялагдчихсан дэлхийд хамгийн ад үзэгдсэн тусгаарлагдсан улс болсон. Буриад Халимаг Тува Оросыг дагасанаараа хөгжсөн үү мангарууд минь Оросыг дагвал тийм л ирээдүй бидэнд байна. Улаан Үд Хөх хот хоёроо харьцуулаад хар өвөрмонголчууд бичиг үсэг үндэсний телевиз радиотойгоо байна харин Буриад Халимаг Тува үндэсний бичиг үсэг хэл соёл телевиз радио сургууль байна уу. Манай тусгаар тогтнолыг ЗХУ хамгаалсан болохоос ОХУ хамгаалаагүй Гүрж Сталин хамгаалсан
2022-06-04
21-р зуунд тэнэг үйлдэл хийлээ дээ
2022-06-04
Элдэв:
Украйн мундаг юм аа. Удахгүй ялах юм бна. кк
2022-06-04
Элдэв:
Укоайн огт хохирол байхгүй мундаг юм аа.
2022-06-04
Зочин:
Орос аялагч жуулчдаараа гадны орнуудад бойкот хийх хэмжээнд очитлоо ард түмнийх нь амьдрал сайжраад удаж байгаа шүү.Улс орнууд Оросын жуулчдыг татахын тулд ширүүн өрсөлддөг болсон.Турк,Итали,Египет гээд Оросын жуулчдаас хамааралтай улс орнууд маш олон байгаа.
2022-06-03
Shal hudalaa l da.:
Tegej diileed bgaa bol ukirainuud iim nutagaa aldaj hohirch bhgui l de. Vnendee iim medeeleliin daind ukirainuud ylaad bna.
2022-06-03
Baruuniihan hudalaa medeelel ogdog doi.:
Ene dandaa hudalaa medee ogdog BBS iin medee bna. Orosuud harin svvliin ved hohirol amsah ni Arai gaigui bgaa. Ted taktikaa oorchilolj hot tosgodiig bvsleltend oruulij ukirainii armiin esergvvtselel shirvvn galaar darj bna.anh hot tosgoniig buudahgui nuraaj evdehgui abah gej hohirj bsan da .odoo ukirainii olzogdson tsereg 10000 hvreed bgaa da. Vhsen tsereg ni bol 45000 hvn garsan daa. Getel ukirainuud orosiin 300 hon tseregiing l olzolj abchee.. iim bhad ene medeeg unshihaad bvgd hudalaa oilgomjtoi doo .
2022-06-03
Жаргал:
Оросын армийг дийлэх
2022-06-03
Оросын арми дэлхийд 2 ордог гэдэг Украиныг барахгүй байдгаа барж байна даа. Оросын зэвсгийн чанар танигдаж, дэлхийн зах зээл дээр зэвсгийнх үнэ навс уналаа даа ккк
Damiran:
ковидоос өмнө Эрхүү,Братск,Ангарскаар 2 долоо хоног найз оросуудын хамт ажил хөөцөлдсөн.амьдрал тун хүнд,хүнд суртал,авилгал там болсон газар бнабилээ..энэ байдалтайгаа хүмүүс нь бүүр эвлэрсэн,цөхрөнгөө барсан юм билээ..хамгийн том дээрэмчид нь хүчний байгууллагт ажиллагсад...тэнд монголчуудыг ахан дүүсээ гэж боддог хүн нэг ширхэг ч байхгүй гэдгийг бид ойлгох болсондоо...нөгөө 70-80 аад онуудын оросууд бишшүүдээ..бидний дийлэнх том эндүүрч бнадаа...
2022-06-03
Харин Хятадад байгаа Өвөрмонголчууд өндөр хөгжилтэй өөрийн хэл бичиг соёлтой телевиз радио сургуультай шүү. Би Хятадыг магтах гээгүй зүгээр Орос Хятад Монголд хэрхэн хандлагийг л хэлж байна. Энэ 2 улсад байгаа Монголчууд хоёулаа л дарлагдсан ах дүү нар
We stand with Ukraine
2022-06-03
Яг үнэн орчин үед ийм тэнэг үйлдэл хийж өөрийгөө үндсэндээ занганд орууллаа Пүтин.
2022-06-03
Украйн газар нутгаа буцааж авна. Хүн төрөлхтөн мэдлэгжиж соёлжсон энэ цаг үед хүний нутаг руу дайрсан путин түүний дагалдагчид үйлээ эдлэж гэм зэмгүй олон мянган хүний амиар тоглосныхоо төлөөсийг цаг нь болхоор төлөх л болно. Өөрийн гэсэн бүхнээ хамгаалж байгаа Украйн ялах болтугай.
2022-06-03
Жаргал:
Оросын армийг дийлэх
We stand with Ukraine
Дорж:
Путин энэ дайныг эхлүүлж олон мянган жирийн иргэд, нялх хүүхдүүдийг алсан. Энэ нүглийнхээ төлөөсийг Путин удахгүй төлнө. Орос орон одоо бүрэн уналтад орлоо. Ялна гэх ямар ч найдваргүй болсон. Дэлхийн бүх улс орныг айлган сүрдүүлсээр эцэст нь ганцаардаж эхэлсэн. Ийм улс удаан тэсдэггүй юм.Өнөөдөр гэхэд Украйн арми Хар тэнгисийн ойролцоо ирчихсэн Херсон руу довтлох бодчихоод байна. Удахгүй нутгаа бүрэн чөлөөлнө. Тэр цагт орос яах вэ? Дайны төлбөрт нутгаа ч алдахаар болчихлоо. Том нутгаасаа салж мэдэхээр болчихлоо. Оросын ард түмэн ядуу. Хүчтэй гээд байсан арми нь ямар ч хэрэгцээгүй гэдгийг дэлхий нийт мэдчихлээ. Одоо цаашид яах вэ?
2022-06-03
21-р зуунд тэнэг үйлдэл хийлээ дээ
Яг үнэн орчин үед ийм тэнэг үйлдэл хийж өөрийгөө үндсэндээ занганд орууллаа Пүтин.
чи тэр гахайн махаа бөгсөндөө чих
2022-06-02
Ккк:
Үгүй ер нарийн тоог нь гаргачихсан сүрхий юмаа...ккк ..нам шахсан байна шүү..
2022-06-02
Shal hudalaa l da.:
Tegej diileed bgaa bol ukirainuud iim nutagaa aldaj hohirch bhgui l de. Vnendee iim medeeleliin daind ukirainuud ylaad bna.
орос молдав, гүржийн нутгаас тасалж авсан . 2008 онд гүржийн өмнөд осетияг булаан эзэлж автономио болгосон. молдаваас Transnistria г булаан эзэлж автономио болгосон. одоо украйнаас крымийг булааж аваад бас бүх газрыг нь авах гэж орон сууц эмнэлэг рүү пуужин харваж дэлбэлж сүйдэлсэн. оросууд эхэлж орж суурьшаад хэсэг газрыг нь авч тусгаар тогтноно гэж үймээн гаргаад арми оруулж эзэлдэг аргатай. оросуудыг оруулахгүй оршин суух виз өгч болохгүй шүү
2022-06-02
Манай ихэнх газар тэгэж эзлэгдсэн Сибирьт Оросууд 17-р зуунд л нүүж ирсэн ш дээ
Болд:
Путин алуурчны эхлүүлсэн энэ дайнад хичнээн гэм зэмгүй цэрэг иргэд хүүхдүүд амь алдаж байна аа. Хайран сайхан хот тосгон үнс нурам боллоо. Ах дүү славян нар хооронд нь ингэж алалцуулах гэж. Хамгийн эмэгнэлтэй нь хэдэн арван жилийн өс хонзон үүслээ. Алдартай Крымыг нь 2014онд булаан авснаар дайсагнал эхлэж үүссэн. 2022,2,22нд Төмрийн арвин баялагтай Луганск болон нүүрсний асар их нөөцтэй Донбассыг авах шийд гаргаж цуст дайныг дэгдээлээ. Хэзээ дуусах юм бүү мэд. Өргөжөөд дэлхийн дайн ч болох юм уу.
2022-06-02
Дандаа худлаа мэдээ тавих юм энүүхэн хиагтад гахай мах монгол мөнгөөр 7 - 12000 гээд монголоос бүх хүнс нь.шатахуун нь хямд л байна өөрсдөө гараад үзээ ч
2022-06-02
чи тэр гахайн махаа бөгсөндөө чих
Одоо аль аль нь адил хохирол амсаж эхэлсэн. 30000 ханатай тоо байх.
2022-06-02
иргэн:
3-р сард дайн эхлээд ганц сарын дараа, оросууд ид аархаж явахад өөрсдийнх нь хүлээн зөвшөөрсөн, дарсан тоо нь 1,5К байсан бол одоо украйны эсэргүүцэл илт нэмэгдсэн, 3 сар хагас болох гэж байна, украйнуудын хэлээд байгаа 30К гэдэг нь үнэн байх өө. ВВС-ийнх бол яг батлагдаад овог нэрээр нь жагсаагаад гаргасан тоо
2022-06-02
Элдэв:
Украйн мундаг юм аа. Удахгүй ялах юм бна. кк
Ккк:
Үгүй ер нарийн тоог нь гаргачихсан сүрхий юмаа...ккк ..нам шахсан байна шүү..