Хятадад газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алджээ

img

Хятадын Сычуань мужийн Яань хотын тойргийн Лушань гацаанд зургаадугаар сарын нэгний өдөр газар хөдөлсний улмаас олон хүн гэмтэж, хүний амь нас эрсэдсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургаадугаар сарын нэгний 17:00 цагт Лушань гацаанд 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, дөрвөн хүн амиа алдаж, 14 хүн шархадсан байна. Газар хөдлөлтийн голомт нь 17 километрийн гүнд байжээ. 

 

Байгалийн гамшгийн дараа орон нутгийн аврагчид ажиллаж эхэлсэн бөгөөд Сычуань муж болон зэргэлдээх мужуудын аврагчид шаардлагатай бол нэмэлт хүч болон ажиллах юм байна. Хүчтэй газар хөдлөлт болж, хүний амь нас эрсэдсэн тул энэ бүс нутагт онц байдал тогтоожээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ