Хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д албан ёсоор гомдол гаргана
2022-06-02

 

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

 

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгааны нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д албан ёсоор гомдол гаргах болсон талаараа мэдээлнэ.

11.30 цагт МҮХАҮТ-д Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болно. Утас: 91000017

11.40 цагт “Интерном” номын дэлгүүрийн төв салбарт Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан Энэтхэгийн зохиолч Наяантра Сахагалын "Индра Ганди-Захирах Зөн" номын нээлт болно.

11.40 цагт Баянгол дүүргийн ЗТДГ-ын хажууд тус дүүргийн Прокурорын газар шинэ байрны нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин