Дайны улмаас Украинд 261 хүүхэд амиа алджээ
2022-06-02

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн өдүүлснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Украины хот тосгод сүйрч, энгийн иргэд тэр дундаа хүүхдүүд амиа алдсаар байгаа бөгөөд хоёрдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын хоёрныг хүртэлх хугацаанд 261 хүүхэд амиа алдсан гэж Украины Прокурорын газар мэдэгджээ. 

 

"Зургадугаар сарын хоёрны өглөөний байдлаарх мэдээллээр, ОХУ-ын зэвсэгт түрэмгийллийн улмаас 721 хүүхэд хохирчээ. Тодруулбал, энэ хугацаанд 261 хүүхэд амиа алдаж, 460 хүүхэд шархадсан байна. Энэ тоо эцсийн тоо биш, байлдааны ажиллагаа явагдаж байгаа, түр эзлэгдсэн болон чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрүүд дээр хохирсон хүүхдүүдийн тоог гаргах ажил үргэлжилж байна" хэмээн Украины Прокурорын газар мэдэгджээ.

 

Хамгийн сүүлд гэхэд л, тавдугаар сарын 31-ний өдөр Харьков мужийн Ивановка суурин руу Оросын цэргүүд буудсаны улмаас 12 настай хүү амиа алдсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хэт олон хүүхэд алсан . газар булаахын тулд хүүхэд алдаг муухай юмаа
2022-06-03
алчихаад байна
2022-06-03
Худлаа, манай Путин ах хүүхэд алахгүй
2022-06-02
алчихаад байна