Донецк, Луганскад Украины 8000 орчим олзны цэрэг бий

Өөрсдийгөө тунхагласан Донецк, Луганскийн БНУ-ын нутаг дэвсгэр дээр Украины 8000 орчим олзны цэрэг байгаа гэж Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Ардын зөвлөлийн төлөөлөгч Елена Шишкина мэдэгдсэнийг КП агентлаг дамжуулжээ.
"Одоогоор хоёр бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээр 8000 орчим олзны цэрэг бий. Зарим нь сэжигтэн, зарим нь яллагддагч болсон" хэмээн Шишкина мэдэгджээ.
Энд дуулгахад, олон улсын зүгээс Оросыг дайны гэмт хэрэгт буруутган, олон улсын шүүхэд өгөхөөр болсон бол ОХУ ч мөн Украины цэргүүдийг олон улсын шүүхээр оруулах эрмэлзэлтэй байгаа аж. Донецкийн Ардын зөвлөлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр яллагдагчийн тоо олон улсын шүүх эхэлснээр тодорхой болох гэнэ. Өмнө нь ОХУ Мариуполь дахь "Азовсталь" үйлдвэрээс гарсан Украины "нацистууд"-ыг олон улсын шүүхэд өгнө хэмээн мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ