Зеленский: Украины нутаг дэвсгэрийн 20 хувийг оросууд эзэлсэн
2022-06-03

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа дайран, дайн дэгдээснээс хойш 99 өдөр өнгөрлөө. Зургадугаар сарын хоёрны өдөр Орос, Украины дайны 99 дэх өдөр тохиосон бөгөөд энэ өдөр болж өнгөрсөн гол үйл явдлуудыг багцлан хүргэж байна. 

 

Эзлэгдсэн бүс нутгуудыг чөлөөлөв 

 

Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Оросоын цэргүүд Украины 3620 суурин газрыг эзэлсэн байжээ. Үүнээс 1017-г нь хэдийнэ чөлөөлсөн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг DW агентлаг дамжууллаа. 

 

Зеленскийн өгүүлснээр, Украины нутаг дэвсгэрийн 20 хувийг  ОХУ хяналтдаа байлгаж байгаа бөгөөд бараг 300 мянган кв.км газар нутагт дэлбэрээгүй мина байгаа гэнэ. 

 

ОХУ эзэлсэн газар нутагтаа олон нийтийн санал асуулга явуулж, Холбооны улсын эгнээнд багтаана гэсэн мэдээлэл өмнө нь гарч байв. Харин одоогоор Донецк, Луганск мужуудын эзлэгдсэн газар нутаг дээр олон нийтийн санал асуулга явуулах боломжгүй гэж ОХУ үзэж байгаа аж.

 

Энэ нутагт байлдаан үргэлжилж байгаа тул аюулгүй байдлыг хангах боломжгүй гэж Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. Олон нийтийн санал асуулга явуулахад "хүмүүсийн хүсэл төдийгүй нөхцөл бүрдүүлэх ёстой" хэмээн тэрбээр онцолсон байна. 

 

Украины Зэвсэгт хүчин: Оросын 30850 цэрэг амиа алдсан 


Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр Украинд дайн үргэлжлэх хугацаанд Оросын 30 850 цэргийн алба хаагч амиа алджээ. Өнгөрсөн хоногт гэхэд л дахин 150 цэрэг амиа алдсан гэнэ. 


Ерөнхий штабын мэдээлснээр, зургадугаар сарын нэгний өдөр Украины арми Оросын хоёр онгоц, хоёр танк, 11 байлдааны хуягт машин, хоёр артиллерийн систем, нэг агаараас эсэргүүцэн хамгаалах систем, 35 автомашин, хоёр тусгай техник, хоёр дрон устгажээ. Ингэснээр дайн эхэлснээс хойш Украины арми Оросын нийт 210 онгоц, 1263 танк, 3354 байлдааны хуягт машин, 661 артиллерийн систем, 95 агаараас эсэргүүцэн хамгаалах систем, 2325 автомашин, 51 тусгай техник, 521 дрон устгасан гэнэ. 

 

Украины талын мэдээлснээр, Луганск мужид байдал нэн хүнд байгаа бөгөөд Оросын арми бүхий л чиглэлд зэрэгцэн гал нээж байгаа аж. Үүний улмаас зургадугаар сарын нэгний өдөр гэхэд л энэ мужийн хот, тосгонд нийт 52 байшин барилга сүйджээ. Мөн энэ бүс нутагт холбоо харилцаа тасарсан, цэвэр усны хангамжийг Луганск мужийн гал түймэр, аврах ангийнхан хариуцаж, оршин суугчдад зөөврөөр ус хүргэж байгаа гэнэ. 


Северодонецк хотод гудамжны тулаан үргэлжилж байгаа аж. Энэ хотын ихэнх хэсгийг Оросын цэргүүд хяналтдаа оруулсан талаар Их Британийн Батлан хамгаалахын яам мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энхбхт:
Зёлёнскийг устгах ёстой.АНУ гийн дайныг Украйнд хийж байгаа Еврёй хүн хар тамхичин гомо тэнэгхудалч алиалагч
2022-06-05
Ene dain bish tuuhiin nom unsh.jinhene dain bol ukrain tsaanfaad 7 honogt duusna .bodlogotoi daitaj bna uvul duhnu .ym ym bolnoo.oros hezee ch ylagdahgul.
2022-06-04
Үнэн:
Агуу Орос мандан бадраг,Агуу Путин мандан бадраг.Америк барууны бөгс долоож ялгадасаар нь хооллогч,алиа салбадай,утсан хүүхэлдэй,хар тамхичин,гомо,фашист Зелинский,нацизмын үүр уурхай болсон украйн СӨНӨТҮГЭЙ.
2022-06-04
Орос иргэн бүгд буруутай. Тэд л түрэмгийлэгчээ сонгосон. Тэд путинээс айж , зарим нь гадагшаа зугтаж бна
2022-06-03
Оросын ард түмэн биш, Оросын энэ дээрэнгүй бүдүүлнг хэрцгий үзэл бодол чөтгөр лүүгээ тэр там руугаа үүрд тонилоосой с.д.а.к.ууд юм даа
2022-06-03
иргэн:
энэ хоёр ард түмэн учраа зөв олдоггүй юм байхдаа
2022-06-03
хүний нутаг руу дайрч эмнэлэг орон сууцыг дэлбэлж олон хүн алсан оросуудад ёстой дургүй хүрч байна
2022-06-03
нөгөө ялаад байсан Украйн газар нутгийнхаа 20%-ийг алдсан байна шүү дээ, магадгүй 25-30% байж болно, украйн бас л баахан байлдааны зэр зэвссгийг устгаад л байх юм, яана даа,
2022-06-03
хөөрхий украйнууд
2022-06-03