Туркмений эмэгтэйчүүдийг шивээс хийлгэх, уруулаа томруулахыг хоригложээ
2022-06-03

Туркменд эмэгтэйчүүдийн эрхийг ихээр зөрчдөг, хэт хуучинсаг үзэл тулгадаг талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ удаад Туркмений эмэгтэйчүүдийг "хиймлээр гоо сайхан" бүрдүүлэхийг хориглосон талаар КП мэдээлжээ. 

 

Тодруулбал, Туркменд эмэгтэйчүүдийг хиймэл хумс, хиймэл сормуус хийлгэх, үсээ будуулахыг хориглосон байна. Үүний зэрэгцээ зарим бүсгүй нүүр царай, биедээ ашигладаг ботокс, силиконыг ч хоригложээ. Улмаар Ашхабад болон бусад хотуудын гоо сайхны салонуудаар шалгалтын багийнхан явж, хиймэл хумс, шивээс хийлгүүлсэн, уруулаа томруулсан тохиолдолд торгууль оноож байгаа гэнэ.

 

Үүнийг батлах албан ёсны мэдээлэл байхгүй. Учир нь Туркмений бүхий л хэвлэлүүд улсын хяналтад байдаг юм. Тиймээс гадаадын хэвлэлүүд олон нийтийн сүлжээ болон оршин суугчдаас ирсэн мэдээллээр дээрх мэдээллийг бэлтгэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
угаас гоё эмэгтэйчүүд юм бишүү
2022-06-07
яагаад
2022-06-03