АНУ-ын HPE технологийн компани Орос, Беларусийн зах зээлийг нэг мөр орхив
2022-06-03


Америкийн аппарат, программ хангамж үйлдвэрлэгч  Hewlett-Packard Enterprise (HPE)  компани Орос, Беларусь дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоож байгаагаа зарлажээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

"Хоёрдугаар сарын сүүлээр Орос, Беларус ь руу хийх нийлүүлэлт, борлуулалтаа зогсоосны дараа НРЕ нөхцөл байдлыг тасралтгүй ажиглаж байлаа. Бидний хувьд Орос, Беларусьт цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үндэслэл алга, тиймээс энэ хоёр оронд үлдсэн бизнесээ гаргаж байна" хэмээн компанийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

 

Оросын Ерөнхийлөгч Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгсөн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш энэ улсын экспорт, импорт тасалдаж, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг барууны орнуудын компаниуд олноороо энэ зах зээлээс гарсаар байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
удахгүй хойд солонгос
2022-06-04