О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчин манайд зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй
2022-06-03

 

ЭМЯ-наас коронавирус халдвар, урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.

 

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Сармагчны цэцэг өвчин баруун Африкийн орнуудад голомтолсон.. Сармагчны цэцэг өвчнийг 1957 онд  анх нээсэн. Улмаар 1970 онд сармагчны цэцэг өвчнийг амьтнаас хүнд халдварлах боломжтой гэдгийг тогтоосон. Уг өвчнөөр  30 гаруй орны 550 орчим хүн өвдсөн тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Манай улс эрсдэлийн үнэлгээ хийсэн. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна. Тиймээс сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Мөн хил дээрх хяналтын байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна.

 

...Шархны цэврүүнд вирус байгаа учраас цэврүүнд гар болон биеэрээ хүрсэн хүмүүст халдварлах боломжтой. Халдвараар өвчилсөн эхний 2-3 хоногт  халуурч байгаа бол 3-4 дэх хоногт хүзүү болон суганы булчирхай цочиж байгаа. Ингээд цэврүүт тууралт гарч байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
gungaa:
Balai ym buu zugnuud bai!!!
2022-06-06