Washington Post: Хятад Орост туслахад бэлэн ч хоригоос эмээж байна

Украины дайн эхэлснээс хойш Орос улс Хятадаас тусламж хүссэн, харин Хятадын тал туслах хүсэлтэй ч барууны хоригоос болгоомжилсон хэмээн The Washington Post сонин холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн үед гэхэд л ОХУ эдийн засгийн шинэ дэмжлэг санал болгохыг хүсэж БНХАУ-д хоёронтоо хандаж, шахалт үзүүлсэн гэнэ. Чухам ямар төрлийн дэмжлэг хүсэж байгаа талаар тодорхойгүй ч санхүүгийн болон технологийн дэмжлэг хүссэн гэж сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.
Түүнчлэн Хятадын дарга Ши Жинпинь хориг арга хэмжээг зөрчихгүйгээр Орост санхүүгийн тусламж үзүүлэх арга замыг олохыг ойрын зөвлөхүүддээ даалгасан гэж WP мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ