Хойд Солонгос пуужин харвасны хариуд БНСУ, АНУ пуужин хөөргөв
2022-06-06

Ням гарагт Хойд Солонгос пуужин харвасны хариуд Өмнөд Солонгос болон АНУ пуужин хөөргөсөн талаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургаадугаар сарын тавны өглөө Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харвасан байна. Тухайн өдөр чухамхүү ямар пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын цэргийнхэн нарийвчлан судалж байгаа бөгөөд нислэгийн чиглэлээ өөрчилдөг пуужин хөөргөсөн байж болзошгүй гэж Японы тал таамаглажээ.

 

Ийнхүү пуужин харвасны хариуд Өмнөд Солонгос болон АНУ хариу пуужин харвасан байна. Энэ нь Хойд Солонгосын пуужингийн туршилтад пуужингаар хариу барьсан хоёр дахь тохиолдол юм.

 

Өмнө нь, тавдугаар сарын 25-ны өдөр Хойд Солонгос гурван пуужин харваж, үүний хариуд Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэн пуужин хөөргөж байв. Тухайн үед Өмнөд Солонгос  "Хёнму-2", харин АНУ ATACMS пуужинг Япон тэнгисийн зүг хөөргөж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
БУРХАН МЭЭН:
ГААГУУ БАЙГАА ДАА. ХҮНД ГАРУУД ...
2022-06-06