Херсон мужид Оросын иргэншил авах баримт бичгийг хүлээн авч эхэлжээ

ОХУ хяналтаа тогтоосон Херсон, Запорож мужуудад иргэдэд Оросын паспорт олгохоор зэхэж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Энэ мэдээлэл батлагдаж, Херсонд Оросын иргэншил авах баримт бичгийг хүлээн авч эхэлсэн талаар ТАСС мэдээлжээ.
Тодруулбал, тун удахгүй Херсонд Оросын иргэншил авахтай холбоотой баримт бичгийг хүлээн авахаар болсон гэж Херсон мужийн цэрэг-иргэний захиргааны тэргүүн Владимир Сальдо ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Түүний өгүүлснээр, Херсон мужид Оросын паспорт авах хүсэлтэй хүн төсөөлж байснаас ч их байгаа гэнэ.
Тиймээс "Оросын иргэншил авах баримт бичгүүдийг хүлээн авах цэгүүдийг нэмэгдүүлнэ", мужийн бусад хотуудад ч нэмэлтээр захиргааны төвүүд байгуулна гэж Владимир Сальдо мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ