Юн Сок Ёль: Хойд Солонгос өдөөн хатгавал БНСУ хатуу хариу өгнө

БНАСАУ-ын зүгээс аливаа "өдөөн хатгалга" гаргавал Өмнөд Солонгос "хатуу, ширүүнээр хариу өгнө" гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгджээ. Энэ талаар Ёнхап агентлаг дамжуулсан байна.
"Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд зөвхөн Солонгосын хойгт төвийгүй Зүүн Хойд Ази, дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлэхүйц төвшинд хүрсэн" хэмээн Ён Сок Сль мэдэгдсэн байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын иргэдийн "амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад нэг ч ан цав гаргахгүй байхад" эрх баригчид анхаарна хэмээн тэрбээр амалжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ийнхүү хатуу мэдэгдэл хийх болсон нь Хойд Солонгос ням гарагт пуужин хөөргөсөнтэй холбоотой юм. Зургадугаар сарын тавны өдөр БНАСАУ Япон тэнгисийн зүг пуужин харваж, үүний хариуд АНУ болон Өмнөд Солонгос мөн л энэ тэнгисийн зүгт найман пуужин хөөргөсөн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ