Британийн тагнуул: Зэвсгийн нийлүүлэлтийг тасалдуулах зорилгоор ОХУ Киев рүү халдсан
2022-06-06

Ням гарагийн өглөө ОХУ Украины нийслэл пуужингаар довтолсон. Энэ нь барууны орнуудаас ирж буй цэргийн техникийн нийлүүлэлтийг тасалдуулах гэсэн оролдлого байж болох юм гэж Британийн Батлан хамгаалахын тагнуулын тайланд өгүүлснийг УНИАН дамжуулжээ.

 

"Зургадугаар сарын тавны өглөө Оросын далавчит пуужингууд төмөр замын дэд бүтцэд цохилт өгсөн. Энэ нь барууны орнууд тэргүүн шугаманд байлдаж буй Украины анги нэгтгэлүүдэд зэвсгийн тусламж нийлүүлэхийг тасалдуулах зорилготой байсан байж болзошгүй" хэмээн тайланд өгүүлсэн байна.

 

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр, зургадугаар сарын тавны өдөр Оросын цэргүүд нийслэл Киев болон дагуул хотууд дахь цэргийн болон иргэний дэд бүтцэд пуужингаар цохилт өгчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
delhiin dain bolgoh geed baihad zevseg niiluuleltiig taslahgui yadag yum be,
2022-06-06
Гунгаа Анхбаяр гэнүү ямар гаж юм бичдэг пескаа вэ. хаха
2022-06-06
Увайгүй гэхэд дэндүү увайгүй Англи. Тун удахгүй өөрийн чинь нутаг цохилтын талбар болноо . Тэр үед юу гэж хуцахыг нь харнаа
2022-06-06