Таван сарын хугацаанд 211 сая ам.доллараар 26 413 суудлын автомашин импортолжээ
2022-06-06

Манай улс 2022 оны эхний 5 сард 3137.3 сая ам.долларын бараа, түүхий эд импортоор авчээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 535.7 сая ам.доллараар буюу 20.6 хувиар өссөн үзүүлэлт юм. 

 

 

Импортоор оруулсан барааны 

 

-машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 494.7 сая ам.доллар буюу 15.8 хувь

 

-эрдэс бүтээгдэхүүн 677.9 сая ам.доллар буюу 21.6 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 587.4 сая ам.доллар буюу 86.6 хувь),

 

-мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 374.7 сая ам.доллар буюу 11.9 хувь

 

-авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 439.7 сая ам.доллар буюу 14.0 хувь

 

-үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 347.6 сая ам.доллар буюу 11.1 хувь

 

-химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 223.2 сая ам. доллар буюу 7.1 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.5 хувь ногдож байна.

 

Манай улс дэлхийн 140 орноос бараа импортлосноос БНХАУ-д 34.0 хувь; ОХУ-д 30.5 хувь; Япон-д 8.3 хувь; БНСУ-д 4.8 хувь; АНУ-д 2.4 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 80.0 хувийг эзэлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
ТАТВАРА НЭМЖ ЗАМА ТАВИАЧ МАНГАРУДА
2022-06-06