Зеленский: Азовсталь үйлдвэрээс олзлогдсон 2,5 мянга гаруй хүн Донбасст бий
2022-06-07

Украины дорнод хэсэг дэх Донецк, Луганск мужуудад Мариуполийн "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэрээс олзлогдсон 2,5 мянга гаруй хүн байж магадгүй гэнэ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Олзлогдсон цэргүүдийг тамлаж байгаа гэж бодож байгаа эсэх талаарх асуултад "дэлхий нийт олзлогдсон цэргүүдийг ажиглаж байгаа тул Оросын тал ийм үйлдэл хийхгүй" гэж Зеленский хариулсан байна. Түүнчлэн "Азовсталь" үйлдвэрээс цэргүүдээ амьд гаргах зорилт биелсэн, дараагийн зорилт нь тэднийг гэрт нь амьд мэнд буцаах явдал хэмээн Зеленский онцолжээ.

 

Өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын албаны этгээдүүд өмнө нь мэдэгдэл хийхдээ "Азовсталь" үйлдвэрээс олзлогдсон зарим цэргүүдийн эсрэг Украинд хүний эрхийг зөрчсөн гэсэн хэрэг үүсгэн, шүүхээр оруулна гэж мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин