Украин Оростой хийх шинэ хэлэлцээрт буулт хийнэ
2022-06-07

Дараагийн хэлэлцээний үеэр, шинэ хэлэлцээрт Украин Херсон, Запорож мужуудын статусыг авч хэлэлцэхгүй гэнэ. Энэ талаар Оросын өндөр албан тушаалтан Известия сонинд мэдээлжээ. 

 

Өндөр албан тушаалын эх сурвалжийн өгүүлснээр, бүс нутгийн оршин суугчдын ихэнх нь Оросыг дэмжиж байгаа гэнэ. Мөн Крым, Донбассын асуудлыг хэлэлцэхгүй гэж хэлэлцээрийн баримт бичгийн төсөлд тусгасан байна.

 

"ОХУ гуравдугаар сард л, Антальяд хэлэлцээ хийх үеэрээ тусгай ажиллагаагаа зогсооход бэлэн байсан. Тухайн үед Украин өөрөө төвийг сахисан статус, Донбасс, Крымийг оролцуулахгүйгээр аюулгүй байдлын баталгааг санал болгож байсан юм. Владимир Путин энэ алхмыг хийхэд бэлэн байсан ч Украинд барууныхан дарамт шахалт үзүүлснээр Украин саналаасаа татгалзсан" хэмээн эх сурвалж өгүүлжээ.

 

Энд дуулгахад, сөргөлдөгч хоёр тал дайн эхэлснээс хойш дөрөв дэх өдөр нь буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр анх хэлэлцээ хийж байсан. Хамгийн сүүлийн хэлэлцээ Турк улсад гуравдугаар сард болсноос хойш хэлцлийн явц зогсонги байдалд ороод байна. Үүнд хоёр тал нэгнээ буруутгадаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шууд.мн гэж алуурчин Путлерийн тархи угаалтыг дамжуулдаг лалраакын сайт бнаа пязду
2022-06-09
Hudlaa medee shaahiinmaa
2022-06-07
нэг мөсөн украйныг арчиж байж гэрээ хийх хэрэгтэй
2022-06-07