У.Хүрэлсүх: Эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна
2022-06-07

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнийг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

 

 

Тэрбээр “...Хүнсний хангамж-аюулгүй байдал хөдөлгөөн нь Тэрбум мод, Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрүүдтэй нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстой. Энэ бол хоорондоо хүйн холбоотой төсөл, хөтөлбөрүүд юм.

 

Зорилтыг хэрэгжүүлэхэд баялаг бүтээгчид, тариаланчид, ногоочид, жимсчид, малчид, хүнсчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, ТББ-ууд, нийт иргэдийн хүчин чармайлт онцгой чухал ач холбогдолтой юм. Мөн салбарын эрдэмтэн судлаачид, хүнсний технологич, инцженерүүд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн манлайлал, оролцоо Хүнсний хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй.

 

Харин төр засаг ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр хувийн хэвшлийн дээд зэргээр сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллаж чадвал энэ үйл хэрэг бүтнэ. Ингэснээр улс орон, ард түмнээрээ амжилтад хүрч чадна.

 

Улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна. Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм” гэдгийг тэмдэглэв.

 

Shuud.mn
Сонин хачин
мод яахав ээ махаа ярь
2022-06-07