Эрчим хүчний хомстлын улмаас АНУ-д онц байдал зарлав

Цахилгаан эрчим хүчний хангамжийн салбарт хямрал нүүрлэсний улмаас АНУ-д онц байдал зарлажээ. Онц байдал тогтоох тухай захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан гэж CNN мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Байден гарын үсэг зурсан захирамжид "АНУ-ыг хангалттай тооны нарны модульд холбох", цахилгаан эрчим хүчнийг хэрэглээг хангах ажлыг нэн даруй хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.
Энэ баримт бичигт АНУ хэрэглэгчдийн эрэлтийг хангахад хангалттай хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд саад болох хэд хэдэн хүчин зүйлс байгааг онцолсон байна. Тэр дундаа, Орос Украин руу халдсанаас үүдсэн эрчим хүчний зах зээл дээрх тасалдал, цаг уурын онц ноцтой үзэгдлүүд зэрэг нь эрчим хүчний хангамжид сөргөөр нөлөөлж байгаа хэмээжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ