НҮБ: Украинд дайн эхэлснээс хойш дэлхийн 1,6 тэрбум хүн хямралтай нүүр тулсан
2022-06-08

Украинд дайн эхэлснээс хойш гурван сарын дараа дэлхий дахинд 1,6 тэрбум орчим хүн хямралтай нүүр тулжээ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ивээл дор байгуулагдсан Дэлхий дахины хүнс, эрчим хүч, санхүүгийн хямралд хариу үзүүлэх бүлэг мэдэгдсэн байна. 


НҮБ-ын бүлгийн тайланд өгүүлснээр, дайн эхэлснээс хойш хэдэн сарын дотор дэлхий даяарх хүмүүсийн орлого, амьдралд шууд нөлөөлсөн гүн гүнзгий хямралтай нүүр тулжээ. Тиймээс хүчирхийллийг зогсоон, хэлэлцээ эхлүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уриалсан байна. 

 

Энд дуулгахад, НҮБ-ын комисс ОХУ-ын дайны гэмт хэргийг шалгах зорилгоор Украинд ажиллахаар болсон юм. Энэ комисс зургадугаар сарын 7-16-ны өдрүүдэд Украинд ажиллаж, Оросын дайн, цэргийн гэмт хэрэгтэй холбоотой тохиолдлуудыг шалгаж, баримт нотолгоо цуглуулах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ач холбогдлоо 90 ээд оноос хойш алдсан.одоо том орнуудад шүдгүй арслан.бага.буурай орнуудад арслан бар шиг ханддаг өөрчлөөд засаж залруулмаар болсон
2022-06-08
НҮБ гэж үнэн хэрэгтээ байхгүйтэй адил болжээ, 2-т ардчилал гэж хаана ч байдаггүй юм гэж ТРАМПЫН хэлсэн үнэн бололтой.
2022-06-08
Зочин:
Чиний хүсэл биелэхгүй ээ хүний эрх ярьдаг АНУ европын холбоо чинь хичнээ оронд хувьсгал нэртэй дайн дэгдээн фашист дэглэмийг дэмжиж байхад юу ярина вэ хө
2022-06-08
Хүмүүсээ:
Путлер үхэж далд орж, хүний эрхийг дээдэлсэн, хөрш орнуудтайгаа найрсан тэгш эрхт харилцаатай, хүний нутагт шунаж, түрэмгийлдэггүй тийм Орос оронтой хөрш байх юмсан
2022-06-08
Зочин:
Чиний хүсэл биелэхгүй ээ хүний эрх ярьдаг АНУ европын холбоо чинь хичнээ оронд хувьсгал нэртэй дайн дэгдээн фашист дэглэмийг дэмжиж байхад юу ярина вэ хө