НҮБ: Дайнд 4253 энгийн иргэн амиа алдсан

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн эхэлснээс хойш 4253 энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдээлжээ. Түүнчлэн энэ хугацаанд 5141 энгийн иргэн шархадсан байна.
НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газрын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн 272 нь хүүхэд байгаа аж. Өөрсдийгөө тунхагласан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээр 152 хүн амиа алдсан бол үлдсэн 4001 хүн нь Украины хяналтад байгаа нутаг дэвсгэр дээр амиа алджээ.
НҮБ-ын онцолсноор, дээрх мэдээлэл нь гагцхүү баримтаар баталгаажсан тоо бөгөөд Оросын хяналтад байгаа нутаг дэвсгэр рүү нэвтрэх боломжгүй, мөн чухам хичнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй байгаа тул амиа алдсан хүний тоо бодит байдал дээр илүү их байх магадлал өндөр гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ