Украины Херсон мужийн оршин суугчдад ОХУ-ын паспорт олгож эхэлжээ
2022-06-08 10:12

ОХУ хяналтдаа оруулсан Украины Херсон мужид Оросын паспорт олгож эхэлжээ. Энэ талаар Херсон мужийн цэрэг-иргэний захиргааны тэргүүн Владимир Сальдо "Известия" сонины сурвалжлагчид ярьсан байна. 

 

"Известия" сонины мэдээлснээр, захиргааны тэргүүн Владимир Сальдо өөрөө ч иргэншил авах баримт бичгээ өгсөн бөгөөд өргөдөл хүлээн авах цэгүүдийг дахин арваар нэмэхээр төлөвлөж байгаа хэмээжээ. Үүний зэрэгцээ Оросын иргэншил авсан хүмүүсийг Украины паспортоос татгалзахыг шаардахгүй хэмээн Сальдо онцолсон гэнэ. ОХУ-ын хуулиар давхар иргэншлийг зөвшөөрсөн байдгийг тэрбээр онцолжээ.

 

Мужийн захиргааны тэргүүний өгүүлснээр, зөвхөн Херсон мужийн төдийгүй бусад мужийн оршин суугчид ч ОХУ-ын паспорт авах хүсэлтээ гаргаж болох гэнэ. Түүнчлэн паспортын хураамж болох 300 рублийг цуцалсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Харин тийн:
Херсон шувтарсан цагаан бумбаны замаар орлоодоо гэвч өвлөөс Украин буцаагаад авч магад. Тун харамсалтай
2022-06-08
delhii deerh hamgin ynelemjgyi paspot bol orosih
2022-06-08
Херсон муж 10 цагаан буяныхаа замаар орлоо
2022-06-08
Харин тийн:
Херсон шувтарсан цагаан бумбаны замаар орлоодоо гэвч өвлөөс Украин буцаагаад авч магад. Тун харамсалтай