Монгол Узбекистан руу агаарын тээврээр мах нийлүүлэх санал тавьжээ

img

Узбекистаны нийслэл Ташкент хотноо Узбекийн Хөдөө аж ахуйн дэд сайд Алишер Тураев, Монголын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар хөдөө аж ахуйн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Узбекистаны Хөдөө аж ахуйн яамнаас авсан их сурвалжтайгаар "Sputnik" агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хэлэлцээрийн явцад талууд мал аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж, Монголын тал Узбекистан руу мах болон бусад бүтээгдэхүүнийг агаарын тээврээр нийлүүлэх санал тавьжээ. Харин Узбекистаны тал хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх санал тавьсан аж.

 

Хоёр орны бараа хоорондын бараа эргэлт хуурай замаар гүйцэтгэгддэг бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс чартер нислэгтэй болох саналыг Монголын тал тавьсан байна. Хэлэлцээрийн дүнд Монголоос Узбекистан руу нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр талууд тохиролцсон гэж Sputnik агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хөөрхий Узбекүүдийг цогцос хадгалдаг бодистой махаараа дайлах нь.
2022-06-08