Беларусь армиа дайны цагийн горимд шилжүүлж эхэлжээ
2022-06-08

Беларусийн Зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдлын бэлтгэлийг эхлүүлжээ. Энэ талаар Беларусийн Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Евроньюс дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "2021-2022 оны сургалтын жилийн хөтөлбөрийн дагуу Зэвсэгт хүчний бэлтгэлийг эхлүүлж байгаа" хэмээн Беларусийн БХЯ онцолжээ. Үүний зэрэгцээ "энх цагаас дайны цагт шилжих арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл сургуулилалт" хийхээр төлөвлөсөн байна.

 

Энд дуулгахад, Беларусь гадаадын түрэмгийллийг тогтоон барихад бэлтгэх ёстой гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Тавдугаар сарын дөөрвний өдрөөс эхлэн энэ улсад зэвсэгт хүчний гэнэтийн шалгалт хийж эхэлсэн бөгөөд энэ бүхэн нь гагцхүү батлан хамгаалах зорилготой гэж онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-06-08