БНХАУ сансарт цахилгаан станц барина
2022-06-08

БНХАУ сансарт цахилгаан станц байгуулах ажлыг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр Хятад сансарт цахилгаан станц байгуулах дэлхийн анхны улс болох юм.

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, сансраас утасгүйгээр эрчим хүч дамжуулах технологийг турших хиймэл дагуулыг энэ онд хөөргөх юм байна. Төлөвлөгөөнд тусгаснаар энэхүү хиймэл дагуул нь Дэлхийгээс 400 км зайд ажиллаж, нарны эрчим хүчийг бичил долгион эсвэл лазерын цацраг болгон хувиргаж, эрчим хүчийг илгээх аж.

 

Сансрын нарны станцыг байгуулах ажлыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Эхний хиймэл дагуулыг хөөргөснөөс хойш хоёр жилийн дараа дахин нэг хиймэл дагуулыг шинэ туршилт хийлгэхээр хөөргөх юм байна. Ингээд 2035 он гэхэд 10МВт/цаг, 2050 он гэхэд 2ГВтт цагийн хүчин чадалтай сансрын нарны станц байгуулахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин