Япон, НАТО хамтран тэнгисийн цэргийн сургуулилалт хийжээ

Японы Тэнгисийн цэргийн хүчин болон НАТО-ын орнууд хамтран цэргийн сургуулилалт хийжээ. Энэ нь дөрвөн жилд анх удаа хийж байгаа сургуулилалт юм.
ТАСС агентлагийн мэдээлснээр, тэнгисийн сургуулилалт зургадугаар сарын долооны өдөр Газрын дундад тэнгист болж, Японы цэрэг сургалтын хоёр хөлөг онгоц, Итали, Туркийн тус бүр нэг онгоц оролцжээ.
Японы Батлан хамгаалах яам НАТО-тай харилцах хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, хамтарсан сургалтыг тогтмолжуулах эрмэлзэлтэй байгаа гэж Японы "Асахи" сонин мэдээлсэн байна.
Энд дуулгахад, зургадугаар сарын тавны өдөр Балтийн тэнгист НАТО-ын тэнгисийн цэргийн сургуулилалт эхэлсэн юм. Үүнд НАТО-ын 14 орон, түүнчлэн Швед, Финланд оролцож байгаа бөгөөд энэ сарын 17 хүртэл үргэлжлэх энэ сургуулилалт НАТО-ын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй сургуулилалт болж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ