Иранд галт тэрэгний ослын улмаас 13 хүн амиа алджээ
2022-06-08

Иранд зургадугаар сарын наймны өглөө галт тэрэг замаасаа гарч, энэ ослын улмаас 13 хүн амиа алдсан гэж  IRNA агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 05:30 цагт Мешхедээс Йезд чиглэн явсан зорчигч тээврийн галт тэрэг Тебес хотын ойролцоо экскаватортай мөргөлдөж, улмаар дөрвөн вагон замаасаа гарсан байна.

 

Энэ ослын улмаас 13 хүн амиа алдаж, 50 хүн гэмтэж бэртсэн гэж мужийн захирагч мэдэгдээд, хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй хэмээжээ. Осол болох үед галт тэргэнд 348 зорчигч байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин