Люксембург Оросын 4,3 тэрбум еврогийн хөрөнгийг царцаажээ
2022-06-08

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдаж, дайн дэгдээснээс хойш барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавихын зэрэгцээ өөрсдийн нутаг дэвсгэр дээрх хөрөнгийг ээлж дараалан царцаасаар байгаа юм. Энэ удаад Люксембург Оросын хөрөнгийг царцаажээ. 

 

Тус улсын Сангийн яамны мэдэгдсэнээр, Люксембургийн банк болон бусад санхүүгийн байгууллагууд хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын 4,3 тэрбум еврогийн хөрөнгийг царцаасан байна. Царцаасан хөрөнгөд 90 гаруй хувь хүн, 1100 хуулийн этгээдийн хөрөнгө, үнэт цаас багтаж байгаа аж. 

 

Энд дуулгахад, барууны орнууд дайн эхэлснээс хойш Оросын хөрөнгүүдийг царцаасаар байгаа бөгөөд гуравдугаар сарын байдлаар гэхэд л Оросын Төв банкны 300 тэрбум долларыг царцааж байв. Харин Европын холбоо Төв банкны 23 тэрбум еврог царцаасан бол Герман, Итали, Нидерланд, Франц улс ч мөн ийм арга хэмжээ авч байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гоё
2022-06-08