Хятадад аадар борооны улмаас 10 хүн амиа алджээ
2022-06-09

Хятадын Жянси мужид аадар бороо орсны улмаас үер бууж ихээхэн хохирол амссан талаар Синхуа агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 28-ны өдрөөс хойш үргэлжлэн орсон борооны улмаас 76,3 мянган га тариалангийн талбай сүйдэж, 1,6 тэрбум юанийн хохирол учирсан байна. Аадар бороо, үерийн улмаас 32 мянган хүн орон гэрээ орхин нүүхээс аргагүй болжээ.

 

Харин Хунань мужид байгалийн гамшиг тохиосны улмаас 10 хүн амиа алдаж, гурван хүн ор сураггүй болсон байна. Зургадугаар сарын 1-6-ны өдөр үргэлжилсэн гамшгийн улмаас 1,2 мянган байшин эвдэрч, сүйджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин