АНУ-д цөмийн материал тээвэрлэж явсан цэргийн онгоц сүйрчээ
2022-06-09

Цөмийн материал тээвэрлэж явсан байж болзошгүй цэргийн онгоц Калифорнид сүйрчээ. Энэ талаар орон нутгийн хэвлэл болох 8newsnow мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нислэг үйлдэх үед онгоцонд хөлгийн багийн таван гишүүн байсан бөгөөд дөрөв нь амиа алдсан, одоо нэг гишүүнийг хайж байгаа гэнэ. 

 

Онгоц Гламис хотоос холгүйхэн осолдсон байна. Цэргийн онгоц чухам ямар цөмийн материал тээвэрлэж явсан талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин