Д.Ганбат: Нэг хүний эсрэг өргөн барьсан хуулийг хэлэлцвэл дэлхийн жившиг болно шүү
2022-06-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхээр тов дараалалд орчихсон байсан. Энэ хууль хаачив аа. Үүнд УИХ-ын дарга та тайлбар өгөөч ээ.

 

 

Парламентад ёсыг бэхжүүлэх үг хэллэг хангалттай дуулдаж байна. Гэтэл парламентад ёсыг бэхжүүлэх, бодлогын маргаан мэтгэлцээн явуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн УИХ-ын бүлэг байхгүй боллоо.

 

Сүүлийн хоёр жил сөрөг хүчний гишүүдээс өргөн барьсан ганц ч хуулийн төсөл хэлэлцэгдсэнгүй”  хэмээн хуулийн төсөл алга болсон шалтгааныг тодрууллаа.

 

Энэ асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Яагаад хэлэлцээгүй вэ. Байнгын хороогоор хэлэлцээгүй учраас чуулганаар хэлэлцэхгүй" гэсэн хариултыг өглөө.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “АН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс бүлгийн удирдлагатай холбоотой хуулийн төсөл өргөн барьж, УИХ-ын даргын зөвлөлийн хуралд гурван удаа орж ирсэн. Даргын зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар хоёр удаа дэмжлэг аваагүй, гурав дахь удаагаа санал тэнцсэн. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг унасанд тооцдог. УИХ-ын дарга энэ хуулийг хэлэлцэх дараалалд оруулах санал гаргасан ч олонхын дэмжлэг аваагүй. Тиймээс долоо хоногоор хойшлуулсан байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудалд орно гэсэн тайлбарыг өглөө.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Манай намын тамга тэмдэгний асуудал өчигдөр шийдэгдсэн. Хоёр тамгатай мэт яваад байсан асуудал эцэслэн шийдэгдсэн. Би тамга тэмдэгтэй намыг төлөөлөн сууж байна.

 

 

О.Цогтгэрэл нар “УИХ-ын гишүүд хамтран УИХ дахь нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчөөд байна. Өнөөдөр УИХ-д хэлэлцэх маш чухал асуудлууд байна. Иргэд гадаа хүүхдээ тэврээд эмгүй гээд зогсож байна. Гэтэл бид ялих шалихгүй хэрүүл яриад сууж байх нь зохимжгүй юм.

 

Олонход цөөнхийн доторх цөөнхийн мэдүүлсэн хуулийг хэлэлцэх ёс суртахуун ч байхгүй. Үүнийг ойлгож байгаад баярлаж байна.

 

Манай АН-ын бүлэгт өлсгөлөнгөөс болоод ийм явдал даамжираад байгаа юм. Манай хэсэг гишүүд юмыг тулгадаг, тэрэндээ хүрэхгүй бол янз бүрийн арга хэрэглэдэг болоод байна. Ард түмний төлөө дуугарахгүй нэг хүний төлөө, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө яваад байна. Үүнийгээ больсон нь дээрээ, О.Цогтгэрэл ээ.

 

Ковидын үед хууль бусаар баахан хүн цуглуулж, Дүнжингаравын гадаа хурал хийсэн. Тэрний үр дүнд нэг залуу шоронд, нөгөөдөх нь шороонд байна. Ийм хогийн юм хийхээ болих хэрэгтэй. Намайг Украйнд тусалсан гээд ингээд байгаа. Би Украйнд цалингаа хандивласан. 76 гишүүн дотроос би ганцаараа ийм зүйл хийсэн. Манай 11 гишүүн намайг дэмжих ёстой байсан ч тэгсэнгүй.  Нэг орон нөгөөг түрэмгийлэх явдлыг тасалж, энх тайванч замаар шийдэх ёстой. Үүний төлөө байсан намайг ингэж гадуурхаж болохгүй. Нэг хүний эсрэг хууль өргөн барьдаг завхарсан юмаа больсон нь дээр. Хэлэлцвэл дэлхийн жившиг болно шүү. Хүний олон хүнээ барьж иддэггүй.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Монгол үндэстэнг устгах нөхөрдөө укрианы фашистуудын шууд утгаар дэмжээд . Монгол улсыг хоолгүй болгох гээд дайраад байна
2022-06-11
Баянхогоры
2022-06-09
ан:
зөв ганбаа!!!? үзээд бай!? наад новшнууд чинь удахгүй газрын гаваар орно.
2022-06-09