Орос дахь Huawei дэлгүүрүүд хаагдаж байна
2022-06-09

Хятадын Huawei компанийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг Оросын дэлгүүрүүд хаагдаж байгаа талаар РИА Новости мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, дайн эхлэхээс өмнө Орост ажиллаж байсан албан ёсны эрхтэй 19 дэлгүүрээс дөрөв нь хэдийнэ хаалгаа барьсан байна. 

 

Дэлгүүр хаагдах болсон шалтгаан нь агуулахад байх бүтээгдэхүүн ховордсон, гар утасны эрэлт буурсантай холбоотой гэнэ. Тиймээс цаашид ч энэ төрлийн дэлгүүрүүд үүд хаалгаа барих магадлалтай гэж РИА Новостид мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.

 

Харин Huawei  компанид ойр эх сурвалжийн өгүүлснээр, Орост худалдааны цэгүүд хаагдаж байгаа нь үнэн, гэхдээ ОХУ-д энэ компанийн өөрийн эзэмшлийн дэлгүүр байдаггүй, харин Орос дахь түншүүд Huawei компанийн бүтээгдэхүүнийг борлуулдаг гэнэ.

 

Энд дуулгахад, 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Орос руу нийлүүлсэн нийт ухаалаг гар утасны 40 хувийг Хятадын Huawei компанийн бүтээгдэхүүн эзлэж байсан аж. Харин ердөө жилийн дараа энэ компанийн гар утасны нийлүүлэлт нийт гар утасны импортын ердөө гурван хувийг эзлэх болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин