Буриадын гаалийнхан Монгол руу нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний валют илрүүлжээ
2022-06-10

Буриадын гаалийн газрын Наушки өртөөний гаалийн байцаагчид Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний зорчигчоос хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний доллар илрүүлсэн гэж Информ-полис мэдээлжээ. 

 

Гаалийн хяналтын үеэр тухайн иргэн улсын хилээр авч гарахыг хориглосон ямар нэг бараа авч яваагүй хэмээн мэдээлсэн байна. Гэтэл гар тээшинд үзлэг хийхэд 11 700 доллар илэрсэн бөгөөд тухайн иргэн энэ хэмжээний мөнгө авч явж байгаа талаар гаалийн мэдүүлэгтээ тусгаагүй аж. Улмаар тухайн иргэний эсрэг захиргааны эрхзүйн зөрчлийн хэрэг нээж, шүүхийн шийдвэр гарах хүртэл мөнгийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. 

 

ОХУ-д хүчин төгөлдөр үйлчилдэг хуулийн дагуу хилээр 10 мянгаас дээш хэмжээний доллар авч гарахаар бол гаалийн мэдүүлэгт зайлшгүй тусгах ёстой. Үүний зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний 2022 оны гуравдугаар сарын хоёрны өдрийн тушаалаар 10 мянгаас дээш хэмжээний доллартай тэнцэх гадаад валютыг Оросоос гаргахыг хориглосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Аймаар их юм аа
2022-06-14
Tug:
Chinges xan nisex budlar awch garax gej baisan alt yu bolson bol
2022-06-14
Сүртэйшд, 11хэн мянган доллар орж ирж л бвал сайн биздээ, ядаж энд доллар элбэг бвал үнэ ханш нь суларна шд. Яахав дээ хөөрхий, оросд ногоон хямдраад энд өсөөд бгаам чинь заръя л гэж байгаашд, эсвэл эндээс бараа дарах л гэж хамаг юмаа шавхаад ирсэн ч юм билүү. 30 саяар ямар ч жижиг дунд гарын бизнес хийнэ биздээ хэн ч гэсэн. Сүртэйн бээ.
2022-06-13
Зочин:
Энэ санаатай үйлдэл байна.
2022-06-13
irgen:
surtei humuus shu
2022-06-13
1700 гаа кармандаа хийгээд мэдүүлчихгүй дээ,манай нэг хэнэггүй Монгол л байхдаа
2022-06-11
Зочин:
Швейцарын банкандаа хийчихгүй. 90 ээд онд энэ банкандаа хийж л Оросын хилийг давдаг байлаа гэж дараа нь тэгээд өндөрлөнө шүү дээ.
2022-06-10
Surtei sh dee. Hedhen nogoon baisan baina sh dee. Saya mayaar ni avch avsan gej oilgogdohoor....
2022-06-10
avto bus baaz2iin ediin zasagch Uranchimeg hogiin hulgaich urainhai
2022-06-10