Япон ОХУ руу ачааны машин, бульдозер экспортлохоо зогсооно
2022-06-10

Япон улс энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Орос руу ачааны машин, өөрөө буулгагч машин, бульдозер экспортлохыг хориглохоор болжээ. Энэ талаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коити Хагиуда мэдэгдсэнийг Kyodo дамжуулсан байна. 

 

"Зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ачааны машин, өөрөө буулгагч, бульдозер болон бусад техникийг Орос руу нийлүүлэхийг хориглоно" хэмээн Хагиуда мэдэгдээд энэ нь аж үйлдвэрийн дэд бүтцийг бэхжүүлэхэд зориулагдсан бүтээгдэхүүнийг Орос руу нийлүүлэхийг хориглосон Засгийн газрын шийдвэртэй холбоотой гэж тайлбарлажээ.

 

Япон улс Орос Украинд дайн дэгдээснээс үүдэн барууны орнууд тавьж байгаа хоригт нэгдэн, Оросын эсрэг шат дараатайгаар хориг тавьж байгаа юм. Энэ сарын долооны өдөр Орос болон Беларусийн зарим банкуудыг хоригт багтаасан бол үүнээс өмнө, тавдугаар сарын есний өдөр Оросын 71 компаний эсрэг хориг тавьсны дотор агаараас хамгаалах, пуужин эсэргүүцэх зэвсэглэл үйлдвэрлэдэг "Алмаз-Антей" концерн багтаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нэг талдаа үнэн, гэхдээ удаан хугацаандаа чанарын ялгаа гарна, хятад, солонгос хоёрын техник японы хэмжээнд очиход олон жилийн зай бий
2022-06-10
Өмнөд Солонгос л хожоод гарчих том боломжтой болоод явчихлаа. Хориг энэ тэрд нэх орохгүй бгаа. Хятад, Өмнөд Со гоос аваад явчихаар Япон өөрсдөө хохирдоггүй юм байхдаа.
2022-06-10
зочин:
нэг талдаа үнэн, гэхдээ удаан хугацаандаа чанарын ялгаа гарна, хятад, солонгос хоёрын техник японы хэмжээнд очиход олон жилийн зай бий
Ха ха ха:
Энэ самурай нар дээр Америк шиг нь атомын бөмбөг хаявал Америкийн гөлөг шиг Оросын гөлөг болно доо
2022-06-10