Украины Мариуполь хотод булчин задрах тахал дэгджээ
2022-06-11

Украины Мариуполь хотын ихэнх хэсгийг Оросын арми эзлэж, энэ хотын барилга, дэд бүтэц ихээхэн сүйдсэн юм. Ийм нөхцөлд Мариуполийн усан хангамжийн систем сүйдсэний улмаас булчин задрах тахал зэрэг халдварт өвчин тархаж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн сард анхааруулж байв. Энэ болгоомжлол нотлогдож, Мариупольд халдварт өвчин дэгдэж эхэлсэн гэж хотын дарга Вадим Бойченко мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

"Хотод булчин задрах тахал, суулгалт болон бусад халдварт өвчин дэгдэж эхэлсэн. Гэтэл түрэмгийлэгчдээс бүрдсэн захиргааныхан үүнийг нууж байгаа. Хэнийг ч гаргахгүй, хэнийг ч оруулахгүй байгаа юм" хэмээн Бойченко ВВС агентлагийн сэтгүүлчид өгүүлжээ.

 

Түүний үзэж байгаагаар, одоо Мариупольд булчин задрах тахал туссан олон арван хүн байгаа бөгөөд халдвар тээгчдийн тоо цаашид ч хурдацтай өсөхөөр байгаа гэнэ.

 

"Энэ халдвар маш хурдацтай тархдаг. Үүнийг тогтоон барих ямар ч нөхцөл алга. Эмч байхгүй, халдварын эмнэлэг байхгүй. Манай халдварын эмнэлэг тоног  төхөөрөмжтэйгээ сүйдчихсэн, харин эмч нарыг нь дайснууд хөнөөсөн" хэмээн хотын дарга онцолжээ.

 

Түүний өгүүлснээр хотын худагт байгаа ус унданд тохирохгүй, харин зөөвөрлөж ирж байгаа ус хангалтгүй байгаа гэнэ. Тиймээс хүмүүс ус авахаар хэдэн өдөр дугаарлан зогсдог аж.

 

Булчин задрах тахал гэж юу вэ?

Холер буюу булчин задрах тахал нь халдвар бүхий хүнсний бүтээгдэхүүн эсвэл усаар дамжин биед үүсдэг хурц халдварт өвчин юм. Энэ өвчнийг эмчлэхгүй бол өвчтөн халдвар авснаасаа хойш хэдхэн цагийн дотор нас барах эрсдэлтэй.

 

Дэлхий дээр жил бүр булчин задрах тахлын 1,3 -4 сая орчим тохиолдол бүртгэгдэж, энэ өвчний улмаас 20 000-40 000 хүн амиа алддаг байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Мариуполь хотод булчин задрах тахал үүсэж болзошгүй гэж сэрэмжлүүлж байсан ч одоогоор халдвар бүртгэгдээгүй гэж зургаадугаар сарын долооны өдөр мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Америкууд л тарааж чадах сэтгэхүйтэй хүмүүс шүү дээ, Оросуудын хувьд ийм бодол зүүдэнд нь ч орохгүй
2022-06-12
zochin:
orosuud tegeed l odoony sulydaaa xuuxed shig mongold buriad tuba-g erguuleed aldax bolj bauna uu ? 800 jiliin omno bol estoi gyudaad l avna
2022-06-11
сайхан зохиол бн
2022-06-11
ESUIGEN:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-06-11
Эх оронч:
Оросууд фосфорын бөмбөгөөр бөмбөгдчихсөн юм чинь ийм өвчин гаралгүй яахав. Оросууд олон улсын хориотой биологийн зэвсэг энд ашигласан шүү дээ. Оросууд хаа яваа газараа бузарлаж дуусахгүй юм даа. Путин нь хурдан үхэж далд ороосой. Оросыг газрын хөрснөөс арчаасай. Бид тува,буриадын нутгаа эргүүлэн авч хүчтэй , хөгжилтэй улс болох юмсан.
2022-06-11
ESUIGEN:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-06-11
Иргэн:
Нөгөө биолаборатори дахь бүтээгдэхүүнээ задалсан юм байх даа нөгөөдүүл чинь
2022-06-11