Венесуэлд сармагчны цэцэг өвчин бүртгэгджээ
2022-06-13

Венесуэлд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Испаниас ирсэн жуулчнаас халдвар илэрсэн бөгөөд түүнийг тусгаарласан байна. 

 

"Барселонд халдвартай хүнтэй хавьтсан, Мадридаас ирсэн жуулчнаас халдвар илэрсэн. Түүнийг нэн даруй тусгаарлаж, шинжилгээ авахад хариу нь эерэг гарлаа. Өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа" гэж Венесуэлийн Эрүүл мэндийн яам Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Үүнээс өмнө, энэ өвчин Польшид илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Тус улсын Эрүүл мэндийн сайд Адам Недзельскийн өгүүлснээр, халдвар авсан байж болзошгүй 10 хүн ажиглалтад байгаа гэнэ. ДЭМБ-ийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүл үеийн байдлаар дэлхийн 14 оронд энэ өвчин бүртгэгдсэн юм.

 

Сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ

 

Сармагчны салхин цэцэг өвчин туссан үед биеэр идээт батга, цэврүү бүхий тууралт гардаг аж. Энэ тууралт хэсэг хугацааны дараа арилсан ч хүний бие дээр бүх насаар нь арилахааргүй сорви үлддэг гэнэ. Тууралт нь өвчний хүндрэлээс хамаарч харилцан адилгүй. Гурваас, дөрвөн долоо хоногийн дараа өвчин эдгэрдэг энэ өвчний далд үе нь 7-21 хоног байдаг бол халдвар авснаас хойш ихэвчлэн 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрдэг юм байна. Халдвар авсны дараа толгой өвдөх, булчин, нуруугаар өвдөх, нозоорох, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Маш ховор тохиолдолд, ихэвчлэн бага насны хүүхэд энэ өвчний улмаас энддэг гэнэ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АНУ-д дэгдсэн абхй ёстой, хар халтар негрүүд аль хэдий нь тусах ёстой доо
2022-06-13