Москвад дайн эсэргүүцсэн жагсаалд оролцогчдыг царай таних системийн тусламжтайгаар саатуулжээ
2022-06-13

Зургадугаар сарын 12-ны өдөр ОХУ даяар тэмдэглэсэн "Оросын өдөр"-ийн үеэр дэлхийн улс орнуудад төдийгүй Орост дайн эсэргүүцсэн жагсаал болсон. Энэ жагсаалд оролцогчдыг цагдаагийнхан саатуулсан талаар "ОВД-Инфо" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийтдээ 15 хүн саатуулагдсан бөгөөд эдгээрийн хүмүүсийн зарим нь өмнө нь дайн эсэргүүцсэн жагсаалд оролцож байсан гэнэ. Тэдний өгүүлснээр цагдаагийнхан метронд байх царай таних систем ашиглан хүмүүсийг саатуулжээ.

 

Түүнчлэн, Владивосток, Красноярск, Смоленск, Нижний Новгород, Санкт-Петербург, Москва хотуудад дайн эсэргүүцсэн жагсаал болсон бөгөөд энэ үеэр ч мөн хэд хэдэн хүн саатуулагджээ.

 

Энд дуулгахад, ОХУ "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдаж эхэлснээсээ хойш "Оросын Зэвсэгт хүчний нэр хүндийг гутаахыг хориглосон" хууль баталж, улмаар энх тайванд уриалсан, дайн эсэргүүцсэн аливаа үг, үйлдэл гаргасан хүн бүрийг саатуулж, зөрчлийн хэрэг нээж, торгож байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зоригтой залуус бна. Путлерын фашизмыг эсэргүүцэгч хүн болгоныг бариад цаашдаа чадахуу
2022-06-14
НЕТ ВОЙНЕ ...Русский корабль, иди нахуй
2022-06-13
ДОЛОЙ ПУТИН:
ПУТЛЕРИЙН ПАШИЗМЫГ ОРОСУУД НЬ ХҮРТЭЛ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. РУССКИЙ КОРАБЛЬ ИДИ НАХУЙ? ДОЛОЙ ПУТИН? ПУТИНУ СМЕРТЬ? ПАШИСТ ПУТИН ҮХЭХ БОЛТУГАЙ?
2022-06-13
Zochin:
Ардчилал эрх чөлөөг ойлгож хайрлаж түүний төлөө тэмцэж байхгүй бол ийм байдалд орох нь зайлшгүй дээ
2022-06-13