Бээжинд бүх нийтийг шинжилгээнд хамруулна
2022-06-13

Хятадад зургадугаар сарын 12-ны өдөр коронавирусийн халдварын 69 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс хамгийн их нь буюу 29 тохиолдол Бээжин хотод бүртгэгдсэн байна. Өвөр Монголд 27, Шанхайд 11, Чунцинд хоёр тохиолдол бүртгэгдсэн гэж Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Өнгөрсөн хоногт халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутгуудаас хамгийн олон халдвар илэрсэн нь Хятадын нийслэл Бээжин хот байсан тул энэ хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 13-15-ны өдрүүдэд нийслэлийн Чаоян дүүргийн оршин суугчдаас коронавирусийн шинжилгээ авах гэнэ.

 

Нэн тэргүүнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг шинжилгээнд хамруулах аж. Олон нийтийг шинжилгээнд хамруулах үүднээс шинжилэгэ авах 1447 цэг байгуулжээ. Бээжин хотод илэрсэн халдварын тохиолдлуудын ихэнх нь Чаочян дүүрэг дэх Тяньтан цэнгээний газартай холбоотой аж. Тиймээс энэ газраар үйлчлүүлсэн хүмүүсийг нэн даруй холбогдох байгууллагад мэдээлэхийг анхааруулсан байна. Цэнгээний газартай холбоотой халдварын тохиолдол зургадугаар сарын 9-12-ны хооронд 166 илэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин