Хятадад цахилгаан машины борлуулалт 105 хувиар өсчээ

БНХАУ-д тавдугаар сард үйлдвэрлэлийг дахин сэргээсний дараа "ногоон" автомашины борлуулалт 105 хувиар өсчээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сард цахилгаан машины борлуулалт жилийн дүнгээр 447 мянгад хүрчээ. 2022 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд нийтдээ хоёр сая гаруй цахилгаан машин худалдаалагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 111 хувиар өссөн дүн аж.
Харин тавдугаар сард нийт автомашины борлуулалтын хэмжээ 12,5 хувиар буурсан байна. Мөн машины борлуулалтын 49 хувийг Хятадад үйлдвэрлэсэн машин эзлэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ