НҮБ: Дайн эхэлснээс хойш Украины 13 сая хүн дүрвэсэн
2022-06-15

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдсанаас хойш Украины энгийн иргэд олноороо гэр орноо орхин дүрвэхээс аргагүй болсон юм. Хүмүүс хилийн чанад руу төдийгүй дотооддоо ч ихээхэн дүрвэжээ. 

 

НҮБ-ын мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын есний өдөр хүртэлх хугацаанд Украины 13 сая оршин суугч орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон гэнэ. Тэднээс таван сая гаруй нь хилийн чанадыг зорьсон бол найман сая хүн дотооддоо шилжин суурьшжээ. 

 

Европ руу 4,9 сая хүн дүрвэж, 3,2 сая нь тэндээ түр оршин суух зөвшөөрөл хүссэн байна. Европын орнуудын дундаас украинчуудыг хамгийн ихээр хүлээн авсан улс нь Польш улс аж. Дайн эхэлснээс хойш ийнхүү олон сая хүн дүрвэсэн бол сүүлийн үед Киев болон бусад томоохон хотууд руу буцаж ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Украины хилийн албаны мэдээлснээр өдөр бүр 30 мянга орчим дүрвэгч эх орондоо эргэн ирж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Украин хүмүүс Орос хүмүүсийг олон арван жилээр үзэн ядах нь тодорхой. Энэ мартагдаад удна. Славянууд штээ
2022-06-15