АТГ-аас прокурорт шилжүүлсэн авлигын долоон хэрэг
2022-06-15

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

 

 

-Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан “П” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон хууль бусаар газар олгосон гэх;

 

-Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгч “Д” нь ажилчдад урамшуулал ур чадварын нэмэгдэл олгосноор хуурамч бичилт хийж мөнгө гарган түүгээрээ зээлийн төлөлт хийж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

 

-Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Ц” нь Цэнхэр сумын Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200.0 сая төгрөг хахуульд авсан, худалдан авах ажиллагааны явцад болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

 

-"О" нь Нийслэлийн тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал олж авсан, нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;

 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн “М” нь хяналт шалгалтын ажиллагаа явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд компанийн хувьцаа эзэмшигч “Э”-с хээл хахууль авсан. Аялагч түр буудаллах, отголох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон гэх;

 

- "Б" нь “Монголросцветмет” ХХК /ТӨҮГ/-ын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, мөн алт олборлох Драга-250 төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар зарж борлуулсан гэх;

 

- Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “Э” нь “Б” ХХК-иас хахууль авсан гэх.

 

Shuud.mn
Сонин хачин
Годилууд байна. Бурхинуудын хэргийг, годил, тарчнуудынхтай адил шуурхай, шударга шийдвэрлэдэг байх хэрэгтэй байна.
2022-06-15